Сайн байна уу!

Мотэ Роза сургуулийн вэбсайтд тавтай морилно уу

Холбоо барих

  • Хаяг: Улаанбаатар-13373, Баянзүрх дүүрэг, Дамдинсүрэнгийн гудамж, 6-р хороо, 13-р хороолол
  • Утас: 91175005, 99175005
  • И-мэйл: info.tech@monterosa.edu.mn

Монтэ Роза сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо

blog__img

Монтэ Роза сургуулийн гурван салбарын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт уламжлал ёсоор “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээнд бяцхан шавь нар, халуун сэтгэлтэй багш нар болон эрхэм хүндэт эцэг эхчүүдийн хамтаар оролцож, шинэ хичээлийн жилээ баяр хөөр, инээд хөөрөөр дүүрэн угтан авлаа.

Сурагчид маань эрдмийн мөрөө даган шинэ мэдлэг эзэмшиж, шинэ амжилтын гараагаа эхэлж байгаа нь бидний хувьд онцгой баярт мөч байв.

Монтэ Роза сургуулийн хамт олон нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, алба хаагчиддаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, эрдмийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.


~Хүүхэд бүр онцгой~

~Хүүхэд бүр инженер~